Сайн байцгаана уу. Нийт оюутанууддаа энэ өдрийн мэндийг хүргэе. Макро эдийн засаг хичээлийн бие даалтын хувьд энэ жил арай өөр арга барилаар буюу
хичээлийг үзэж буй нийт оюутнууд 5-с 6 хүнтэй баг болон хуваагдаж, эдийн засгийн асуудлуудтай холбоотой чөлөөтэй сэдэв сонгож, эрдэм шинжилгээний хурал чуулгануудад илтгэл тавьж, бие даалтын 40 оноогоо нилээд сонирхолтой байдалаар оюутанууд маань авахаар болсон билээ. Гэвч зарим нэг баг оюутанууд залхуурсануу эсвэл КтМС-ийн бие даалтын бөмбөгдөгч онгоцонд бөмбөгдүүлээд амжсангүй юу? бүү мэд, өмнөх жилүүдийн адилаар ном, сайтуудаас хэдэн юм хуулж, цээжлээд, ... . Заза ямарч байсан бие даалтаа идэвхтэйгээр сайн хийсэн оюутанууд олон байгаа бөгөөд тус багуудын илтгэлүүдийг блогоос үзэж сонирхох боломжтой. Лекцэн дээр бид эдийн засгийн тухай ерөнхий онол хандлагуудыг ихэвчлэн авч үздэг бол багуудын илтгэлүүдээс та, монголын эдийн засгийн өнөөгийн байдалтай холбоотой тухайн нэг сэдвийн хүрээн дэхь тоо баримт, мэдээлэлийг авч үзэх боломжтой юмаа.
За тэгээд хамгийн эхний илтгэлийг үзэж сонирхоно уу







Ulaanbaatar Time
0 comments:
Post a Comment